Хуульч, хууль сахиулагчийн хөтөч

Шинжилгээ хийх жишиг хугацаа

Шинжилгээ хийлгэх тогтоолын загвар

Уучлаарай, засвартай байна

Орон нутагт "эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ"-ний дээж авах

Эцэг тогтоох шинжилгээ хийлгэхийн тулд шинжлүүлэгчдийг хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирүүлж дээж авах нь тухайн хүмүүст багагүй зардал чирэгдэл учруулдаг. Иймд аймаг бүрт байгаа Шүүхийн шинжилгээний албадыг түшиглэн дээрх асуудлыг шийдэж байна. Хүрээлэнгийн захирлын 2014 оны а/59 тоот тушаалаар баталсан “Эцэг, эх тогтоох шинжилгээнд ДНХ-ийн дээж авах, битүүмжлэх, хүргүүлэх журам”-аар уг үйл ажиллагааг зохицуулж байгаа тул тухайн аймгийнхаа Шүүхийн шинжилгээний албадад хандаж дээжийг авхуулна уу. Журмыг

Өөрийн томилсон шинжилгээний талаар мэдээлэл авах

Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж шинжилгээний байгууллагад ирсэн эсэх, түүнийг хүлээн авсан огноо, тухайн шинжилгээнд хүргүүлсэн шинжилгээний объектууд нь шинжилгээний шаардлага хангасан эсэх, нэмэлт материал шаардлагатай эсэх, шинжилгээ хийгдэж эхэлсэн эсэх, ямар хугацаанд хийгдэх, шинжээчийн дүгнэлт гарсан эсэх, шинжээчийн дүгнэлт болон шинжилгээний объектыг хэрхэн хүлээн авах талаар 264022 дугаартай утас, lavlagaa_nifs@yahoo.com хаягаар хандаж лавлагаа, мэдээлэл авч болно. Журмыг http://nifs.gov.mn/upload/5/2012-546.pdf холбоосоор орж үзнэ үү.

Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэхдээ

Гэмтлийн зэрэг болон бусад шинжилгээ хийлгэхдээ шинжээч томилсон албан тушаалтан шинжлүүлэгчийг өөрийн биеэр хүргэж ирэх боломжгүй тохиолдолд дараах материалуудыг бүрдүүлж шинжлүүлэгчээр өгч явуулна уу.  Шинжилгээ хийлгэх тухай тогтоол /огноо, хэргийн утга, хэргийн дугаар, шинжлүүлэгчийн овог нэр болон бусад хэсэг алдаагүй байх/  Шинжлүүлэгчийг гэрчлэх бичиг баримт /Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх гэх мэт, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, мөн ТҮЦ машинаас авсан лавлагаа авчирч болно/  Гэмтсэнээс хойш үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт /рентген зураг, КТГ зураг, ГССҮТ болон өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичиг, хэвтэж эмчлүүлсэн бол өвчний түүхийн баталгаат хуулбар гэх мэт /  Шинжилгээний төлбөр - Гэмтлийн зэрэг тогтоох болон нас тогтоох шинжилгээ- 8000 төгрөг - Бэлгийн маргаантай асуудал тогтоох шинжилгээ -10000 төгрөг  Хэрэв үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэж байгаа бол шинжээч томилсон тогтоол дээр хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн хаяг, тасаг, холбогдох утасны дугаарыг тодорхой бичсэн байх Жич: Шинжлүүлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, их хэмжээгээр гэмтсэн тохиолдолд эхлээд анхны тусламж үзүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг сануулъя.

Иргэдийн хөтөч

Шинжилгээний төлбөрийн талаар

Шүүхийн шинжилгээний байгууллагад хийж буй хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ, цогцост хийх шинжилгээ, эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ төлбөртэй байдаг. Төлбөрийг Монгол улсын ХЗДХ-ийн болон Сангийн сайдын 2017.05.03-ны өдрийн a/115, a/176, 142 тоот тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу хураан авч Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг бөгөөд төлбөрийг шинжилгээний байгууллага зарцуулах эрхгүй болно. Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ-8000 төгрөг, Цогцост хийх магадлан шинжилгээ 60000 /насанд хүрэгчийн цогцос/, 30000 /0-16 настай хүүхдийн цогцос/, Задлан шинжилгээ хийсэн цогцсыг 3-аас дээш хоног хөргөгчид хадгалсны төлбөр 10000 /хоногт/, Иргэдийн хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалах 20000 /хоногт/, Эцэг тогтоох шинжилгээ /эцэг, эх, хүүхдийн дээжинд/- нийт 147000 төгрөг. Холбогдох журмыг http://nifs.gov.mn/?/page/33.jsp хаягаар орж үзнэ үү.

Талийгаачийн ар гэрт “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г олгох

Талийгаачийн ар гэрийн төлөөлөл “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г авахдаа талийгаачийн иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах (регистрийн дугаар бүхий) бичиг баримтыг авчрах бөгөөд тус хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн дүн бүртгэлийн бага эмч нь талийгаачийн бичиг баримтыг үндэслэн, ар гэрийн төлөөлөлд “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г олгоно. Ажлын бус цагаар буюу амралтын өдрүүдэд “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г авах шаардлагатай бол жижүүрт гарч байгаа шинжээч эмчид хандаж болно.

Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэхэд бүрдүүлэх материал

Гэмтлийн зэрэг болон бусад шинжилгээ хийлгэхээр эрх бүхий албан тушаалтан тогтоол гаргасан тохиолдолд шинжлүүлэгч дараах материалыг бүрдүүлж авчирна. • Шинжилгээ хийлгэх тухай тогтоол /огноо, хэргийн утга, хэргийн дугаар, шинжлүүлэгчийн овог нэр болон бусад хэсэг алдаатай бичигдсэн эсэхийг шалгах/; • Гэрчлэх бичиг баримт /Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гадаад паспорт, жолоочийн үнэмлэх гэх мэт, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, мөн ТҮЦ машинаас авсан лавлагаа авчирч болно/; • Гэмтсэнээс хойш үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байгаа бол түүнийг /рентген зураг, КТГ зураг, ГССҮТ болон өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичиг, хэвтэж эмчлүүлсэн бол өвчний түүхийн баталгаат хуулбар гэх мэт/; • Шинжилгээний төлбөр - Гэмтлийн зэрэг тогтоох болон нас тогтоох шинжилгээ- 8000 төгрөг - Бэлгийн маргаантай асуудал тогтоох шинжилгээ -10000 төгрөг • Хэрэв эмнэлэгт хэвтэж байгаа бол шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заасны дагуу томилогдсон шинжээч эмч хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн хаягаар очих болно. Жич: Согтууруулах ундаа хэрэглэсэн, их хэмжээгээр гэмтсэн тохиолдолд эхлээд анхны тусламж авах, эрүүлжих арга хэмжээ авахыг сануулъя.

Салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагааны талаар

Ёслолын ажиллагаанд саад учруулахгүйн тулд Даваа, Лхагва, Баасан гарагуудын өглөө салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад автомашиныг ШШҮХ-ийн орчинд нэвтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөнийг зохицуулах болно. Иймд буяны байгууллагаас “онцгойлох бичиг” /гашуудлын тэмдэг/ авч автомашиныхаа салхины шилэнд байрлуулахыг зөвлөе.

Галт зэвсгийн хошуу, хонгионы дээжийг санд бүртгүүлэх

Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шинээр галт зэвсэг худалдан авсан, бусдад шилжүүлж буй иргэн, хуулийн этгээд нь тухайн галт зэвсгийн хонгио хошууны дээжийг ШШҮХ-ийн “Галт зэвсгийн хонгио, хошууны бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ. - Иргэний үнэмлэх, галт зэвсгийн гэрчилгээ, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ /Шинэ галт зэвсэг бол гаалийн бичиг/ - Бүртгүүлэх галт зэвсэг (Галт зэвсгийг зориулалтын хайрцаг, гэрэнд хийсэн байх ба галт зэвсэгтэй харьцах аюулгүй ажиллагааны зарчимыг баримтална. /замаг, сум, магазин, бууг тус тусад нь хадгалах/ - Галт зэвсгийн 2 ш сум (хоёр болон хосолмол гол төмөртэй бол гол төмрийн тоогоор тус бүр 2 ширхэг сум) Жич: Тусгай зориулалтын сумаар буудлага хийхгүй (хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлт сум) ГАЛТ ЗЭВСГЭЭР БУУДЛАГА ХИЙЖ ХОШУУ, ХОНГИОГ САНД АВАХ ЦАГИЙН ХУВААРЬ 1. ДАВАА ГАРАГ - 14.00-16.00 2. ПҮРЭВ ГАРАГ - 10.00-12.00 цагийн хооронд хийгдэнэ. Анхаарах зүйл: Галт зэвсгийг бүртгүүлэхдээ бүртгэн авч буй мэргэжилтний зааврын дагуу галт зэвсэгтэй харьцана.